Нийслэлийн орлогч Ц.Баатархүү өргөдлөө өглөө

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

Нийслэлийн орлогч Ц.Баатархүү өргөдлөө өглөө

Өнөөдөр болох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Нийслэлийн Засаг даргын орлогчийн албан тушаалын талаар хэлэлцэнэ гэсэн албан мэдээлэл гарсан байгаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүүгийн асуудлыг өнөөдөр хэлэлцэх юм байна.

Түүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн наймдугаар сард орлогчоороо томилсон. Хэдийгээр түүний хийж буй ажлыг Хотын захирагч Э.Бат-Үүл сайнаар үнэлж байгаа ч Ц.Баатархүү албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өөрөө гарган, өнөөдөр 14.00 цагт өргөдлөө өгсөн байна. Өргөдөл өгөх болсон шалтгаанаа тэрбээр залуу хүний хувьд нийгэм, залуус руу чиглэсэн үйл ажиллагаанд илүү анхаарлаа хандуулан ажиллахаар шийдсэн гэж өөрөө тайлбарлаж байгаа ч үүнд улстөрийн, тухайлбал, Ардчилсан нам доторх фракциудын нөхцөл байдал нөлөөлсөн гэж зарим эх сурвалж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогчийг өөрчлөх тухай асуудлыг өнөөдөр 15.00 цагт эхлэхээр товлосон НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх юм.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж