Залуу эрдэмтдэд шагнал гардуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Залуу эрдэмтдэд шагнал гардуулна

Залуу эрдэмтдийн семинараас шалгаруулсан 14 судлаач, их, дээд сургуулиудаас нэр дэвшүүлсэн зургаан залуу эрдэмтний нийт 20 илтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулсан комиссын хурлаар хэлэлцэн шүүлт хийж, шилдэг 10 залуу эрдэмтэнд БСШУ-ы сайдын нэрэмжит шагнал олгохоор болжээ. Өнөөдөр тус яамны байранд 14 цагаас эдгээр шалгарсан залуу эрдэмтдэд шагналыг гардуулах юм. Гадаадад сурч, ажиллаж буй залуу эрдэмтэдтэй холбоо тогтоон ажиллах, эрдэмтдийн залгамж холбоог бий болгох зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулж байгаа аж.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж