Пакистанд долоон ажилтан буудуулж амиа алдав

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

Пакистанд долоон ажилтан буудуулж амиа алдав

Пакистаны цагдаагийн газраас эх сурвалжуудад мэдээлснээр тус улсын баруун хойд хэсэгт оших нэгэн халамжийн төвийн долоон ажилтан өчигдөр буудуулж амиа алджээ. Тэдний тав нь эмэгтэй багш, хоёр нь эрүүл мэндийн ажилтнууд байсан бөгөөд хохирогчид бүгд Пакистанын иргэд байсан аж. Албаныхан дээрх  халдлагыг Пешавар хотын Сваби дүүрэгт вакцин хийх үеэр халдлага гаргасан гэмт бүлэглэл байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.

Энэхүү халдлагад өртсөн хүүхдийн халамжийн төв нь сургууль болоод хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж хүргэх жижиг тусламжийн төвтэй аж. Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Пакистанд НҮБ-ын Хүүхдийн байгууллага болоод Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн үйлсийг таслалдуулах зорилготой гэмт бүлэглэлүүдийн хорлон сүйтгэх иймэрхүү ажиллагаа удаа дараалан гарч байгаа юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж