Завхан аймгийн Улиастай суманд өнгөрөгч арванхоёрдугаар сарын 28-нд үнэг айлын хот руу орж, гөлөг барьж иджээ.
Сумын цагдаагийн хэлтсийн ажилтнууд үнэгийг устгасан байна. Одоогоор гөлөг барьж идсэн үнэгийг галзуу байсан эсэхийг шалгаж байгаа аж. Мөн үнэгийг галзуу өвчтэй байж болзошгүй гэж тухайн айлын үхсэн гөлөгний сэг, зэм болон ойр орчмыг нь ариутгаад байгаа аж. Хэрэв үнэг галзуу өвчтэй байсан нь тогтоогдох юм бол тухай бүс нутгийг ариутгах, халдвар тархсан эсэхийг шалгах юм байна.
Д.ЖАРГАЛ