Мөн нийслэлээс Дундговь аймгийн чиглэлд явж байсан УБ 70-00 улсын дугаартай Ланд загварын автомашин Дундговиос 130 км-т цасанд суусан тухай мэдээллийн аймгийн ОБХ-ийн Аврах бүлгийн албан хаагчид ажиллаж цасанд суусан машиныг гаргажээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарамнаас баруун тийш Тахир соёот гэдэг газар руу явж байсан машин цасанд суусан дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид зургаан хүнтэй цасанд суусан байсныг татаж гаргасан.
Төв аймгийн Дэлгэрхаан сумын нэгдүгээр багийн нутаг “Тарган” гэдэг газар өнгөрөгч арванхоёрдугаар сарын 28-нд 50 настай эмэгтэй гэрээсээ гараад сураггүй болсон, Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас 70 км-т III дугаар багийн нутаг “Турсгын улаан” гэдэг газар өвөлжиж байгаа айлын малыг маллаж байсан Дэлгэрэх сумын харъяат 28-30 орчим настай эрэгтэй өнгөрөгч арванхоёрдугаар сарын 31-ний оройн 22:00 цагийн үед алга болсон дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.