Хөлбөмбөгийн солилцоо наймааны жиг жуг

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн солилцоо наймааны жиг жуг

Юуны түрүүнд спорт сонирхогч та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. 2013
онтой золгох мөчтэй зэрэгцээд Европын болон бусад улс орнуудын
хөлбөмбөгийн солилцооны цонх нээгдэж байна. Өвлийн наймааны цонх
зуныхаас дутахааргүй том наймаа хийгддэг билээ. Яг жилийн өмнө гэхэд л
Тьяго Мотта, Алекс, Фреди Гуарин, Гари Кэхилл гэх тамирчид бууриа
сэлгэсэн.Тиймээс та бүхэндээ солилцооны тухай мэдээллийг цаг алдалгүй
хүргэхийг зорих болно. Харин одооноос яригдаж эхлэж буй мэдээнээс
дуулгая.

1. Туркын шигшээ болон Атлетико Мадрид клубт хүчин
зүтгэдэг Арда Туран 2011 онд 12 саяар Испаний клубт ирсэн. Английн
багууд түүнийг сонирхож байгаа бөгөөд саяхан түүний агент Тураныг зун
багаа орхих өндөр магадлалтай гэсэн хэдий ч тохиролцож чадвал энэ өвөл ч
багаа орхиж магадгүй. Ямартай ч Чэлси түүний төлөө 24 сая еврог
зарцуулж магадгүй гэсэн цуурхал гаржээ.

2. Испаний шигшээ багийн довтлогч Альвара Нэгрэдо энэ
өвөл Рафа Бэнитезын гол байнуудын нэг. Довтлогчын эрэлд гарсан Чэлси
түүнийг элсүүлж чадваас Сэвилья Польш довтлогч Лукаш Теодоршукыг
Нэгрэдогын оронд авах бодолтой байна. Чэлси түүнд 14 сая еврог санал
болгоно.

3. Энэ улиралд лигтээ тун тааруу амжилтай яваа КПР клуб
Уэст Хэмээс хамгаалалт болон хагас хамгаалалтанд тоглодог Мохамед Диамег
энэ өвлийн эхний наймаагаа болгож магадгүй. Та бүхэн түүнийг энэ
улиралд Чэлсиг 3:1-р хождог тоглолтонд гоол оруулсныг санаж байгаа байх.

4. Туркын Фенербахче Францын Монпелье клубээс 22 настай
хагас хамгаалагч Юнес Белхандаг эгнээндээ нэгтгэхийг зорьж байна. Тэд
өнгөрсөн зун 15 сая еврог санал болгосон ч амжилтгүйтсэн. Мөн түүнийг
Английн Тоттенхэм сонирхож байна.

5. Сандерланд клуб Америкын Нью Йорк Рэд Буллз клубээс
Тим Кэхиллыг зээлээр тоглуулах тухай хэлэлцэж эхэлжээ. Түүний хувьд
2004-2012 оны хооронд Эвэртонд зүтгэж байсан билээ.

6. Оросын Локомотив клуб Хорватын шигшээ багийн
плэймэйкер Иван Ракитичын төлөө 8.5 сая еврог санал болгоод байна.
Гэхдээ Испаний Севилья түүнийг тийм ч хурдан зарахыг хүсэхгүй байгаа
бололтой. Тэрээр өнгөрсөн өвөл Германы Шальке клубээс Севилья руу ирж
байв.

7. АС Милан хамгаалалтаа зузаатгана. Хэрэв тэд довтлогч
Пато болон Робиньо нарыг зарж чадваас тэрхүү мөнгөөр Кальяри клубын
хамгаалагч Дэвид Астори, Торино клубээс Ангело Огбонна, Румыны шигшээ
багийн хамгаалагч Влад Чиричэш нараас дор хаяж нэгийг нь авах бодолтой
байна. (Зурган дээрх Дэвид Астори)

8. Туркын Галатасарай клуб Манчэстэр Ситигийн хамгаалагч Жолеон Лескоттын араас

9. КПР Жое Коултэй ярилцаж байна.

10. Талбайд хангалттай минутыг өнгөрүүлж чадахгүй байгаа
Герман хагас хамгаалагч Марко Мариныг Байерн Леверкузен зээлээр
тоглуулахыг хүсч байна.

11. Кристал Палас клубын довтлогч дараагийн шинэ од
гэгдэж байгаа Уилфред Захаг Английн Премьер лигийн топ багууд сонирхож
байгаа билээ. Сер Алекс Фергюсон түүний төлөө 8 сая паундыг санал болгож
байгаа бололтой.

12. Интер Миланыг орхих өндөр магадлалтай байгаа Уэсли
Шнайдэрыг Ливэрпүүл, Тоттенхэм гэх мэт олон топ багууд сонирхож байгаа.
Харин тэдний заналт өрсөлдөгч АС Милан мөн түүнийг сонирхож эхэлжээ. Гол
нь Пато болон Робиньо нарыг зарсан тохиолдолд.

13. Испаний Барсэлона клубын довтлогч Давид Вийяа энэ
өвөл багаа орхихгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрээр улирал дуустал багтаа
тоглож үүний дараа ирээдүйгээ шийднэ гэв. Ямартай ч түүнийг Ювентус,
Ливэрпүүл гэх клубууд сонирхож байгаа.

14. Италийн Лацио клуб Чэлсигийн Ф.Лэмпардын төлөө 3
жилийн 7.5 саяын (доод тал нь) гэрээг санал болгожээ. 34 настай түүний
гэрээ энэ зун дуусгавар болох бөгөөд багийн эзэд болон удирдлагуудаас
хамаарч түүний ирээдүй шийдэгдэнэ.

15. Скотт Синклерын Манчэстэр Сити дэхь хар дарсан зүүд
үргэлжилсээр. Талбайд тун бага гарч байгаа түүнийг Эвэртон клубт зээлээр
тоглуулах тухай яригдаж эхэлжээ.

16. Мичугийн араас Астон Вилла, Фулхам, Тоттенхэм, Уэст
Бромвич, Уэст Хэм болон Лийдс Юнайтэд. Гэхдээ шилдэг мэргэн буучаа тийм
амар явуулах нь юу л бол.

17. Шальке клубын хагас хамгаалагч Льюис Холтбигийн гэрээ
энэ улирлын төгсгөлд дуусгавар болох бөгөөд саяхан гэрээгээ сунгахгүй
гэдгээ мэдэгдсэн. Харин түүнийг Тоттенхэм, Ливэрпүүл нар байндаа тусгаад
байна.

18. Сандерланд клубын довтлогч Жи Дон Вон энэ улиралд
Премьер лигт ганц ч тоглолт хийгээгүй бөгөөд түүнийг Германы Аугсбург
клуб руу зээлээр явуулахаар боллоо.

19. Тео Уолкетт Арсеналдаа үлдэх үү үгүй юу гэдэг нь одоо
болтол тодорхой бус байна. Тохиролцоонд хүрэхгүй бол Францын ПСЖ
түүнийг авахыг хүсч байна.

20. Арсен Венгер Атлетико Мадрид болон Испаний шигшээ
багийн довтлогч Адрианы төлөө 12.5 сая еврог зарцуулахад бэлэн.

21. Тоттенхэм Моутиньог өнгөрсөн зун авахад тун ойртсон ч
хараахан чадаагүй. Тэд энэ өвөл дахиад оролдох нь тодорхой.

22. Цагтаа Чэлсид зүтгэж явсан Тоттенхэмын нөөцийн
хаалгач Карло Кудичиниг Лос Анжелес Галакси клуб эгнээндээ нэгтгэлээ.

Эх сурвалж: www.sportbox.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж