
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шинэ оны анхны хуралдаан өнөөдөр 15.00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд болно. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжүүлж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах журамд өөрчлөлт оруулах тухай, төсөвт төвлөрүүлэх түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай, Нийслэлийн Засаг даргын орлогчийг зөвшилцөх зэрэг асуудлуудыг хэлэлцэн тогтоол гаргах юм.
Д.ЖАРГАЛ