
Шинэ оны эхний шөнө нийслэлийн Цагдаагийн газар ачаалал ихтэй ажиллажээ. Нийслэлийн цагдаагийн газарт ирсэн дуудлагын дагуу өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд 154 хүнийг эрүүлжүүлэх байранд саатуулжээ. Үүнээс тав нь эмэгтэй байсан гэнэ. Мөн тус газарт ирсэн дуудлагын дагуу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгчээ. Түүнчлэн шинэ жилийн орой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан 24 иргэний автомашиныг журамлан шалгаж байгаа юм байна.
Г.ДАША