Шинэ оны баярын мэнд хүргэе

Хуучирсан мэдээ: 2012.12.31-нд нийтлэгдсэн

Шинэ оны баярын мэнд хүргэе

News.mn сайтын мянга мянган уншигчид, Монголын ард түмэндээ баярын мэнд уламжилж байна. 

Хэвлэл, мэдээллийн байгууллага оршин тогтнож, бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулахад уншигч, үзэгчдийн үнэлгээ, шүүмжлэл, үзэл бодол хамгийн эрхэм байдаг. Тэр утгаараа Монголын сэтгүүлзүйн салбарт Мэдээллийн анхны төрөлжсөн сайт болж, мэдээллийн технологийн дэвшил, хурд, чанарыг эрхэмлэж ажиллахыг хичээж ирсэн манай хамт олны хувьд уншигч та бүхэн амжилтын маань үндэс юм.

Ажил, амралтын бүх өдрүүдээ NEWS.mn сайттай хамт өнгөрүүлж, бидний бэлтгэсэн мэдээ мэдээллийг хүлээн авч уншдаг үнэнч уншигч, хэрэглэгчдэдээ 2013 он Та бүхний амьдралд мартагдашгүй, гайхалтай цаг хугацаа байхыг хүсэн ерөөе.

“Ардын эрх” сонины сэтгүүлч, уран бүтээлчдийн хамтын хүчээр байгуулагдсан NEWS.mn сайт маань өнгөрч буй 2012 онд 5 дахь жилийнхээ ойтой золголоо. Өдгөө хэвлэл, мэдээллийн салбарт  NEWS агентлаг болон үйл ажиллагаа өргөжүүлсэн манай хамт олон ирэх онд илүү ихийг санаачилж, улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг, спортын салбарын мэдээллийг шуурхай түгээж, нийгмийн амьдралыг тольдогч байх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллах болно.

Сайтын бүх зочдодоо аз жаргал хүсч, шинэ оны баярын мэнд хүргэе.

NEWS агентлагийн хамт олон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж