Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн болно

Хуучирсан мэдээ: 2012.12.31-нд нийтлэгдсэн

Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн болно

Сүхбаатарын талбайд өнөөдөр болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” 23:00 цагаас эхлэх ажээ. Шинэ жилийн цэнгүүнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл оролцож, он солигдох мөчийг нийслэлийн иргэдтэй хамт угтах юм. 

Төв талбайд шинэ жилийн цэнгүүн болохтой холбогдуулан өнөөдөр 22:00 цагаас шөнийн 01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн замыг хааж, авто машин нэвтрүүлэхгүй байх юм байна. “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” зориулж 23:30, 00:30 цагийн хооронд 30 гаруй автобусаар иргэдэд үйлчлэх болсныг дуулгая. Сүхбаатарын талбайн урд талын автобусны “А”, “Б” зогсоолоос эдгээр автобуснууд 20 чиглэлд зорчих юм байна.  

 Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж