Цагдаа нар хүйтэн зэвсэгт этгээдийг илрүүлэх багажтай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Цагдаа нар хүйтэн зэвсэгт этгээдийг илрүүлэх багажтай болжээ

Их Британийн цагдаа нар хутга, мэс зэрэг хүйтэн зэвсэгтэй тэмцэх шинэ төрлийн багажаа танилцуулжээ. Энэ нь гэмт этгээдийн биедээ нуусан иртэй мэсийг мэдрэх метел илрүүлэгчтэй бээлий гэнэ. 100 фунт стерлингийн үнэтэй e-Glove-ыг гарын алгандаа байрлуулах бөгөөд биедээ өчүүхэн төдий метал биет агуулсан этгээд хажуугаар өнгөрөх төдийд дуу гаргалгүй чичирч, эзэндээ мэдэгдэх ажээ. Эхний ээлжинд Английн Лейсестершайэрийн цагдаагийн хэлтсийн 20 гаруй офицерт шинэ зэвсгийг нь гардуулан өгсөн бөгөөд ойрын хэдэн жилийн дотор Их Британийн бүх цагдаа нарыг e-Glove-оор хангах гэнэ. 6,3х7,6 см хэмжээтэй уг мэдрэгч нь арьсан бээлийн дотор байрлах ба мэдрэгчийг баруун, зүүн аль ч гартаа өмсөх боломжтой юм. Гудамжаар холхих сэжигтэй, гэмт этгээдүүдийг мөрдөх, нууц зэвсэг, тугалган цаасанд боосон хар тамхи болон хурц иртэй зэвсэг биедээ авч яваа этгээдийг хялбархан олж илрүүлэх боломжтой болсонд цагдаагийн ажилтнууд ихэд олзуурхаж байгаа гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж