Арктикт 5000 цагаан бамбарууш төржээ

Хуучирсан мэдээ: 2012.12.30-нд нийтлэгдсэн

Арктикт 5000 цагаан бамбарууш төржээ

Байгаль хамгаалагчид, эрдэмтэд бүх Арктик даяар дулаан ичээндээ 500-600 граммын жинтэй бамбруушууд төрж байгааг мэдээлэв.


Арктик даяар арванхоёрдугаар сарын сүүлчээр Цагаан баавгай төрөлтийн өдрийн баяр тэмдэглэх үеэр Арктик даяар 5000 хүртэл бамбарууш төрлөө гэж Оросын онгон байгалийн сангаас (WWF) мэдээлэв.

Цагаан баавгай төрөх өдрийг Орост арванхоёрдугаар сарын 29-нд тав дахь удаагаа тэмдэглэжээ. Энэ баярыг 2008 онд Далайн хөхтөн амьтдын асуудлын зөвлөл болон Оросын WWF санаачлан тэмдэглэх болсон. Байгаль хамгаалах Олон улсын холбооны цагаан баавгайн мэргэжилтнүүдийн мэдээгээр бол Арктикт 20-25 мянган цагаан баавгай байгаа бөгөөд жилдээ 4,5-5 мянган бамбарууш төрүүлдэг байна.

Байгаль хамгаалагчид, эрдэмтэд бүх Арктик даяар цагаан баавгайнууд дулаан ичээндээ бамбаруушаа “хүлээж авч” байна гэв. 500-600 граммын жинтэй төрсөн бамбаруушнууд нас биед хүрэхдээ 750 кг хүртэл жинтэй  том цагаан баавгай болдог аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж