М.Сайханбилэг хүү эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.30-нд нийтлэгдсэн

М.Сайханбилэг хүү эмнэлэгт хэвтжээ

Орчлонд мэндлээд 45 хоногтойдоо цөсний төрөлхийн битүүрэлтэй гэж оношлогдон 55 хоногтойдоо хагалгаанд орсон М.Сайханбилэг хүүд сайхан сэтгэлт монголчууд тусламжийн гараа сунгаснаар Энэтхэг рүү эмчилгээнд явахаар болсон талаар бид мэдээлсэн. М.Сайханбилэг хүү өнөөдөр Энэтхэг улсад эмнэлэгт хэвтсэн байна. Ой гаруйхантай бяцхан хүү эх орондоо хоёр удаа хагалгаанд орсон цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир эцэг, эх төрөл төрөгсөд нь сайн санаат монголчуудаасаа тусламж хүссэн. Ийнхүү хүүд аз жаргал, эрүүл энхийг хүссэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн өглөг болох 60 сая төгрөг цугласан учраас эхний эмчилгээгээ хийлгэхээр Энэтхэг улс руу явсан юм. Гэхдээ ихрийн нэг болох Сайханбилэг хүүд амьдрал бэлэглэхэд цаашид ч бас бидний тусламж хэрэгтэй байгаа билээ. Одоогоор хүүгийн эмчилгээний зардлын 50 хувь нь цуглачихаад байгаа юм. Түүний ар гэрийхэн нь өнөөдөр фэйсбүүк хуудсандаа “эмнэлэгтээ хэвтсэн” гэж бичсэн байна. Хэдийгээр хүү эмнэлэгтээ хэвтсэн ч  эмчилгээний зардал дутуу байгаа учраас сайхан сэтгэлт хүмүүсээ 159700 дугаарт мессеж илгээж, хандив өргөөрэй. Сайхан сэтгэлийн тус багаддаггүй билээ.

Ш.ЧИМЭГ

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж