Баярын өдрүүдэд 851 автобус үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.30-нд нийтлэгдсэн

Баярын өдрүүдэд 851 автобус үйлчилнэ

Шинэ жилийн баярын өдрүүд буюу арванхоёрдугаар сарын 30, 31 нэгдүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ амралтын өдрийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна. Тодруулбал,  өглөөний 08.00 цагаас оройны 22.30 цагийн хооронд иргэдэд үйлчлэх юм байна.  Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлд 66, хот орчмын 13 чиглэлд их багтаамжийн 651, туслах 22 чиглэлд баг оврын 200 буюу нийт 851 автобус үйлчилгээнд гарна.

Мөн маргааш болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаанд их багтаамжийн автобусны 20 чиглэлд 35 автобус 23.00, 00.30 цаг хүртэл Сүхбаатарын урд талын автобусны “А”, “Б” зогсоолоос иргэдэд үйлчилэх аж. 

Түүнчлэн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад автобусны техникийн бүрэн бүтэн байдлыг ханган, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зам тээврийн осол зөрчилөөс урьдчилан сэргийлж ажиллахыг холбогдох албаныхан анхааруулсан байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж