Хохирогч бүсгүйн шарилыг Энэтхэгт авчрав

Хуучирсан мэдээ: 2012.12.30-нд нийтлэгдсэн

Хохирогч бүсгүйн шарилыг Энэтхэгт авчрав

Хүчингийн хэргийн хохирогч бүсгүйн шарилыг ачсан онгоц Сингапураас Индра Гандийн нэрэмжит нисэх буудалд ням гаригийн Нью-Делийн 4.15 минутад газардав. Оюутан бүсгүйн шарилыг онгоцны буудлаас арваад машины цуваа дагалдан авч явлаа.

Фото:  AFP/ Punit Paranjpe

Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх ням гаригийн шөнө Нью-Делийн нисэх буудалд Сингапураас оюутан эмэгтэйн шарил авчирсан онгоцыг угтан авлаа. Бүлэглэсэн хүчингийн хэрэгт өртөн амиа алдсан оюутан бүсгүйн хэрэг явдал Энэтхэгт өргөн цар хүрээтэй дургүйцэл, эсэргүүцэлд дэгдээгээд байгаа юм.

Аманат гэж зохиомол нэрээр нэрлэсэн 23 настай бүсгүйг Энэтхэгийн нийслэлийн автобусанд  зургаан согтуу эрэгтэйчүүд бүлэглэн зодож хүчиндээд машинаас шидсэн хэрэг (зарим нэг мэдээгээр галт тэргэнд найз залуутайгаа явж байхад нь тэднийг зодож хүчиндсэн гэж буй) арванхоёрдугаар сарын 16-нд гарсан юм.  Энэ гэмт хэргийн улмаас өргөн олны эсэргүүцэл гарч  хүмүүс гэмт хэрэгтнүүдийн цаазлах, мөн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хуулийг чангатгахыг шаардсан юм. Хохирогч бүсгүйн бие муу байсан учир түүнийг Энэтхэгээс Сингапурт онгоцоор авчран эмчилгээ хийж байсан. Оюутан эмэгтэй гурван удаа мэс засал хийлгэсэн ч бямба гаригийн орой таалал төгсчээ.

“Франс Пресс” агентлагийн мэдээлснээр, Аманатын шарилыг ачсан онгоц Сингапураас Индра Гандийн нэрэмжит нисэх буудалд ням гаригийн Нью-Делийн 4.15 минутад газардан талийгаачийн шарилыг онгоцны буудлаас арваад машины цуваа дагалдан авч явжээ.

Өнгөрсөн бямба гаригт Энэтхэгийн цагдаагийнхан оюутан эмэгтэйг зодож, хүчиндсэн зургаан эрэгтэйг баривчлан хэрэг гарсан районд  жижүүрлэж байсан таван цагдааг ажлаас нь халсан байна.  Түүнээс өмнө Энэтхэгийн  Засгийн газар уг хэргийг мөрдөн байцаах тусгай комисс байгуулж, хотуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгахаар амлажээ. Хүчингийн хэрэгтнүүдийг шүүх хурал нэгдүгээр сарын 3-нд эхлэх бөгөөд тэдэнд цаазаар авах ял оноох бололтой.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж