БНСУ-д хулгай хийсэн монгол ээж, охин хоёр баригдлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.30-нд нийтлэгдсэн

БНСУ-д хулгай хийсэн монгол ээж, охин хоёр баригдлаа

БНСУ-д аялал жуулчлалын визээр нэвтрэн орж, хулгай хийсэн Монгол Улсын иргэн  ээж, охин хоёрыг өнгөрсөн баасан гаригт Пусан хотын цагдаагийн газраас саатууллаа.

Монгол Улсын иргэн 43 настай Х, түүний  төрсөн охин 24 настай Ж нар нь өнгөрсөн аравдугаар сард Өмнөд Солонгос улсад аяллын визээр орж иржээ. Тэд визнийхээ хугацааг дуусахаас өмнө эх орондоо буцах төлөвлөгөөтэй байсан хэдий ч Солонгос улсад байх хугацаандаа нийт есөн удаагийн үйлдлээр 12 ширхэг, арван сая  орчим воноор үнэлэгдэх  смарт  утаснуудыг гар утасны дэлгүүрүүдээс хулгайлсан хэргээр саатуулагдаад байна.

Ээж, охин хоёр гар утасны дэлгүүрт ороод худалдан авах смарт  утаснуудыг үзэж байгаа мэт дүр үзүүлэн Солонгос худалдагчдын нүдийг хариулж байгаад  Монголд хэрэглэж болох хамгийн үнэтэй смарт  утсыг хулгайлж, Пусан хотын метрон дахь тээш хадгалах хайрцаганд хадгалж байсан ажээ.

Тэднийг Солонгос улсаас хууль бусаар өөрийн болгосон гар утаснуудыг эх орондоо аваачиж худалдан борлуулах зорилгоор хулгай хийж байсан нь тогтоогдон шалгагдаж байна гэж Пусан хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Б.ЧИМЭГ

Эх сурвалж: www.24tsag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж