
Эх сурвалжийн мэдээлснээр Ту-204 онгоц онгоцны буудалд газардах үедээ буух зурвасаас гажиж, Москва хотын автозам руу орж осолдсон байна. Гэрчүүдийн мэдүүлснээр тус онгоц осолдох үеэр онгоцны их бие гурван хэсэг хуваагдаж кабин нь автозам дээр шидэгджээ. Үүний дараа ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев зорчигч тээврийн онгоц осолдсон энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, ослын шалтгааныг яаралтай тодруулахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна. Шинжээчид Ту-204 онгоц цаг агаарын тааламжгүй байдал, техникийн доголдол эсвэл нислэгийн буруутай үйл ажиллагааны улмаас осолдсоны эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. “Red Wings Airlines”-ийн мэдээлснээр Ту-204 онгоцны бүхээгт наймаас 12 тооны хүн ажиллаж байсан аж. ОХУ-ын зорчигч тээврийн Ту-204 онгоц нь 200 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм байна.