Ан Сан Су Чигийн цамцыг дуудлагаар худалджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.29-нд нийтлэгдсэн

Ан Сан Су Чигийн цамцыг дуудлагаар худалджээ

Мьянмарын сөрөг хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Су Чигийн залуу насандаа өмсөж байсан хоёр цамцыг өнгөрсөн долоо хоногт дуудлагаар худалдсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр цэцгэн хээ бүхий ногоон өнгөтэй  Ан Сан Су Чигийн цамцыг 63 сая кяат буюу 74,120 ам доллараар энэ баасан гаригт дуудлагаар худалдсан бол нөгөө цамцыг нь 49 мянган ам доллараар худалджээ.

Олон жилийн турш гэрийн хорионд байсан Хүний эрхийн тэмцэгч Ан Сан Су Чи  Мьянмарийн ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн улс төрч бөгөөд гэрийн хорионоос суллагдсаныхаа дараа тэрээр парламентад дахин сонгогдсон билээ. Уг дуудлага худалдааг Аний “Үндэсний Ардчилсан Лиг” намаас ийнхүү зохион байгуулсан бөгөөд дудлага худалдаанаас олсон ашгийг Мьянмарын эмзэг бүлгийнхний эрүүл мэнд, болосвсролд чиглэсэн хүмүүнлэгийн тусламжинд зориулах юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж