Египетийн экс Ерөнхийлөгч цэргийн эмнэлэгт шилжив

Хуучирсан мэдээ: 2012.12.29-нд нийтлэгдсэн

Египетийн экс Ерөнхийлөгч цэргийн эмнэлэгт шилжив

Египетийн Ерөнхий прокурор Талаат Ибрахим Абдул  тус улсын экс Ерөнхийлөгч Хосни Мубаракийг тус улсын Маади цэргийн эмнэлэг рүү шилжүүлэх шийдвэр гаргасан хэмээн “MENA” агентлаг өчигдөр мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр Ерөнхий прокурор Мубаракийн биеийн байдлын талаарх нилээд дэлгэрэнгүй тайлагнасан ажлын албаны мэдэгдэлтэй танилцсаныхаа дараа түүнийг ийнхүү цэргийн эмнэлэг рүү шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Экс Ерөнхийлөгч Мубаракийг одоогоор цэргийн эмнэлэгрүү шилжүүлээд байгаа бөгөөд өмнө тэрээр “Tora” шоронгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.  Египетийн шүүхээс түүнийг 2011 онд гарсан ард түмний бослогын үеэр жагсагчдын эсрэг галт зэвсэг нээж хүний аминд хүрсэн хэргээр бүх насаар нь хорих ялыг оноогоод байгаа билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж