
Сүүлийн үеийн хамгийн алдартай зодооны шоунуудын нэг болж байгаа King of the Cage Канадын дараа Монголд ирж, зодооны шоу хийх гэж байна. Ирэх онд Монголын тулаанчид эх орондоо дэлхийн алдарт нударган зодоончидтой хүч үзэх юм байна. Компанийн ерөнхийлөгч Терри Требилкок энэ тухай өчигдөр мэдээлжээ. Мөн шоуг манай телевизүүд шууд дамжуулан үзүүлэх юм байна.
Б.ХАЛИУН