Улаанбаатар 19 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.12.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатар 19 хэм хүйтэн байна

Говийн нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Хараа, Ерөө голын саваар 21-26 градус, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 18-23 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11  метр. 18-20 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж