
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 101 жилийн ойг маргааш Монгол орон даяар тэмдэглэх гэж буй. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Богд хааны ордон музейнхэн Богд хааны өв түүхийг хадгалан хамгаалж, сурталчлан дэлгэрүүлэх Төрийн албан ёсны үйлчилгээний байгууллагын хувьд идэвхи санаачлага гарган оролцож байгаа аж. Тухайлбал, маргааш 11.00-14.00 цагийн хооронд “Тусгаар тогтнол” сэдэвт хэлэлцүүлэг хийж, хувьсгалын үеийн ховор архивын баримт бичиг, дурсгал бүхий үзмэрийг дэлгэж, урлагийн тоглолт сонирхуулах юм байна. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон УИХ-ын гишүүд оролцоно.
У.БОЛОР