200 хүүхдийг баярлууллаа

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

200 хүүхдийг баярлууллаа

Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн баярыг тохиолдуулан “Экокапитал” ББСБ нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, томоохон худалдаа үйлчилгээний төв болон захуудад ажиллаж, хөдөлмөрлөдөг 200 гаруй хүүхдэд гарын бэлэг гардуулж, тэдний хүсэл мөрөөдөл, зорилгынх нь талаар ярилцжээ.  Зах дээр ажилладаг хүүхдүүдийн 80 гаруй хувь нь сургуулиас завсардсан байдаг аж. Тэдний ихэнх нь тэрэг түрж ачаа зөөх, гар дээрээс жижиглэн худалдаа хийж, сонин, тор зарах, микро автобусанд кондуктар хийх зэрэг ажил хийж байна. Монгол Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлдэг 27 000 орчим хүүхэд байдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ нь 10 хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэл,ж ар гэр бүлээ тэжээхэд тус нэмэр болдог гэсэн үг юм.

Энэ хүүг Батсүх гэдэг 12 настай. Гэр нь Ботаникт байдаг. Тэр бохь, чихэр зардаг. “Тийм хол гэртэй байж яаж харих вэ” гэсэн асуултад хүү “Автобусанд суугаад л харчихна” хэмээн хээвнэг хариулж байлаа. Энэ хүүгийн хувьд их мөрөөдөлтэй бас жижигхэн зүрхэндээ том зорилго тээж байгаа мэт санагдлаа.

Энэ хүүг Энхтөр гэдэг. Сурахынхаа хажуугаар  Бөмбөгөр худалдааны төвд сонин зарж, ар гэрийнхээ амьдралд тус нэмэр болдог.

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж