Хэнтий, төв аймгийнхан туршлага судлаад буцлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Хэнтий, төв аймгийнхан туршлага судлаад буцлаа

“Дэлхийн зөн” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын “Эдийн засаг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээн сайжруулах”  төслөөс Сэлэнгэ, Хэнтий, Төв аймагт  байгалийг нөхөн сэргээх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нисдэг сүргийн гайхамшиг” зөгийн аж ахуйг хөгжүүлэх төсөлд хамрагдсан бүлэг, нөхөрлөлийн 25 төлөөлөл  гуравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Дорнод аймагт туршлага судлах аялалд оролцлоо. Аялалын хүрээнд Халхгол суманд үйл ажиллагааг явуулж буй Дорнод бүсийн Эрдэм шинжилгээний төв, иргэн н.Болдын зөгийний аж ахуйн өвөлжөөтэй танилцан зөгийчин Урнаа, Даваа нарын туршлагаас хуваалцан, харилцан туршлага солилцов. Мөн Дорнод аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй “Найнги”, “Наранбүрд” фермерийн аж ахуй, иргэн н.Энхжаргалын тахианы аж ахуй, ноос ноолууран эдлэлийн “Camel” цех, “Талын амт” ХХК-ны мах боловсруулах цехийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж