М.Сайханбилэг хүү Энэтхэг улс руу эмчилгээнд явна

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

М.Сайханбилэг хүү Энэтхэг улс руу эмчилгээнд явна

Орчлонд мэндлээд 45 хоногтойдоо цөсний төрөлхийн битүүрэлтэй гэж оношлогдон 55 хоногтойдоо хагалгаанд орсон Сайханбилэг хүү амьдрах итгэлээр дүүрэн. Ой гаруйхантай бяцхан хүү хоёр удаа хагалгаанд орсон цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир эцэг, эх төрөл төрөгсөд нь сайн санаат монголчуудаасаа тусламж хүссэн. Сайн санаатай хүмүүсийн ачаар хүү Энэтхэг улс руу эмчлүүлэхээр болсон бөгөөд маргааш 08.00 цагт гэр бүлийнхний хамтаар нисэх юм. Олон хүн энэ сайхан мэдээг хүлээж байсан биз ээ. Одоогоор хүүд аз жаргал, эрүүл энхийг хүссэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн өглөг болох 60 сая төгрөг цуглаад байна. Ихрийн нэг болох Сайханбилэг хүүд амьдрал бэлэглэхэд хэрэгтэй эмчилгээний зардлын 50 хувь нь ийнхүү цуглачихаад байгаа юм. Эрүүл энхийг ерөөсөн аж ахуй нэгж, хүмүүсийн сайхан сэтгэлийн хандив үргэлжилсээр. Бяцхан хүүг Энэтхэгт эмчилгээгээ хийлгээд түргэн эдгээрэй гэж монголчууд хүсэн ерөөж байгаа юм. Сайханбилэг хүүдээ эрүүл энх амьдралыг хүсэн ерөөе.


У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж