
Гэсэн хэдий ч Их Британид дээрх олон нийтийн сүлжээ сайтуудтай холбоотой хуулийн тодорхой зарим нэг заалтууд байдаггүйгээс гэмт этгээдүүд удаа дараалан иймэрхүү төрлийн гэмт хэрэг хийх нь элбэг болж юм байна. Олон нийтийн сүлжээ сайтуудтай холбоотой гэмт хэргүүдийн дийлэнх хувийг хувийн нууцад халдсан, Facebook, Twitter-ээр доромжилсон талаарх гомдлууд эзэлж байгаа юм байна. Их Британийн Цагдаагийн төлөөлөгч Тротерийн мэдээлснээр тус улсад 2008 онд дээрх хэрэгтэй холбоотой 556 гомдол ирснээс 46-г шийдвэрлэсэн бол 2011 онд 4908 гомдол ирж 653-ийг шийдвэрлэсэн байна.
Э.АНХТУЯА