Исландад банкны хямрал нүүрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Исландад банкны хямрал нүүрлэжээ

Исландын тэргүүлэх албан тушаалтнууд, тухайлбал Ерөнхий сайд асан Geir Haarde нарын хүмүүс ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас банкны хямрал нүүрлэсэн гэж тус улсын эдийн засагчдын гаргасан тайланд дурдсан байна. Исландын хамгийн том банкууд 2008 оноос дампуурч эхлэхэд цар хүрээг нь хумих талаар илүү их зүйл хийх хэрэгтэй байсан гэж үзэж байна. Мөн “Icesave” банкны Их Британи хадгаламж эзэмшигчдийг Их Британиар даатгуулсан бол Исланд бараг таван тэрбум паунд хэмнэх байсан гэжээ. Хоёр мянга орчим хуудастай банкны салбарын хямралыг дүгнэсэн тус тайланд хөрөнгө оруулагчид банкны салбарын дотоод мэдээлэл ашигласан тухай мөн дурдсан. Банк дампуурах гэж байгаа тухай мэдээлэл бүхий “дотоодтой холбоотой” хүмүүс дампуурахаас нь хэдхэн хоногийн өмнө хадгаламжуудаа татсан байна. Энэ асуудлыг тус улсын Исландын прокурорын албанд шилжүүлсэн байна.

Банкны салбарын хямралын тухай Мөрдөн шалгах онцгой комиссын тайланг Исландын Парламентаас томилж хийлгүүлсэн байна. 2008 оны арван сард уналтанд орсон банкны системын хямрал бүр 2006 оны сүүл үеэс мэдрэгдэж, дохио өгч эхэлсэн байна. Хямрал болохын өмнөх долоон жилд Исландын банкны салбар долоо дахин өссөн. Энэ өсөлтийг Исландын санхүүгийн үйлчилгээг зохицуулах газар гүйцэж зоицуулалт хийж чадаагүй гэж тайланд дурдсан. Тус байгууллага “ерөнхийдөө хүн хүч, ажилтан дутагдталтай бөгөөд туршлагагүйтсэн” тиймээс өөрт нь олгогдсон байсан эрх зүйн хүч чадавхийг бүрэн ашиглаагүй гэж комисс дүгнэсэн.

Ерөнхий сайд Johanna Sigurdardottir энэ талаар “Алдааг бол үнэхээр гаргасан. Хувийн банкууд алдсан, хянах систем алдсан, улс төр алдсан, захиргааныхан алдсан, хэвлэл мэдээллийнхэн алдсан, зохицуулагдаагүй чөлөөт зах зээлийн тухай үзэл бодол маш том алдсан” гэж мэдэгдсэн байна. Тус тайланд Исландын банкны хямралыг багасгаж болох хэд хэдэн том боломжийг 2008 онд Исландын засаг захиргаа алдсан талаар дурдсан. Тэр дундаа хамгийн том боломжууд нь Их Британи, Нидерландад банкны данснуудтай “Icesave” хэмээх брэнд нэрээр алдаршсан Исландын “Landsbanki” банктай холбоотой байсан байна.

Хэрвээ Исландын удирдлагууд 2008 оны зун зохих арга хэмжээ авч “Icesave”-ыг охин компани болгосон бол Исландын засгийн газар тус банкны хадгаламжийн алдагдлын төлөө таван тэрбум паунд төлөхгүй байсан юм гэж тайланд дурдсан. 2008 оны дөрөвдүгээр сард “Icesave” банк түр хугацаанд санхүүгийн хямралд орсон бөгөөд тэр үеэр Их Британийн хадгаламж эзэмшигчдийн 20 хувь нь хадгаламжаа эргүүлэн татсан. Энэ үеэр “Icesave”-ыг өмчлөгч Исландын банк “Landsbanki”, Их Британийн Санхүүгийн зохицуулах байгууллагын хооронд энэ асуудлыг яаж шийдэх вэ, тусдаа байгууллага болгох уу гэсэн асуудал яригдсан бөгөөд хэрвээ тусад нь бие даалган гаргасан бол зургаан сарын дотор хэрэгжүүлэх байсан байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж