Зураач Д.Болд:Ард түмэндээ баярлалаа

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Зураач Д.Болд:Ард түмэндээ баярлалаа

Тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдгүүдэд өнөөдөр төрийн дээд одон медаль гардуулсан талаар бид мэдээлсэн. Ингээд шагналын эзэд болсон эрхмүүдээс сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.

 Д.Болд: Төрийн соёрхол хүртлээ, их сайхан байна. Амьдралаа хоосон өнгөрөөгөөгүй юм байна гэж ойлголоо. Энэ том шагнал намайг цаашид бодож санаж явснаа гүйцээхэд ташуур боллоо. Том шагналаар эх орон маань намайг шагналаа. Өшөө цаашаа хийнэ, бүтээнэ. Ард түмэндээ баярлалаа аз жаргал хүсье.

Д.Балдорж: Архангайн Баянцагааны уурхайгаас эхлээд 52 жил ажилласан. Хэсгийн даргаас уурхайн дарга хүртэл бүх л ажлыг хийсэн. Уул уурхайн салбарт ажилласан хөдөлмөрийг нь төрийн тэргүүн, ард түмэн нь минь үнэлж гавьяат уурхайчин цол хүртээсэнд туйлын их баяртай байна. 

Ч.Амаржаргал: Урлагт хөл тавьж, уран бүтээлээ туурвиснаас хойш их ч олон жил өнгөрч, ямар ч байсан 14 0 гаруй уран бүтээлтэй болсон байна. Төр засаг үнэлж, гавьяат жүжигчин цол хүртээсэнд баяртай байна.

Н.Ариунболд: Юуны түрүүнд гавьяат жүжигчин болсондоо баяртай байна, Монголын төрийн тэргүүндээ баярлалаа, ард түмэнд баярлалаа, аав ээж хоёртоо баярлалаа. Хамтарч ажилладаг, төдийгөөс өдий хүртэл хамт яваа уран бүтээлч найз нөхөд, Монголын бүх урлагийнхандаа баяралалаа гэж хэлье. Монгол түмэндээ ирж байгаа 2013 онд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Үг үнэхээр олдохгүй байна.

Н.Батлав: Монгол түмнийхээ буянаар төрийн сайхан хайр хишиг хүртлээ. Төрүүлж өсгөсөн аав ээждээ, болон төрсөн нутаг Ховд аймгийнхандаа, дарханчууддаа баярласан талархсанаа илэрхийлж байна. Олон сайхан буянтай шавь нарынхаа буянаар ийм өндөр шагнал хүртлээ. Төрийн хайрыг дааж цаашдаа ажлаа улам сайн хийнэ.

Д.Батчулуун: 29 жил рок попын ертөнцөд зүтгэлээ. Үүнийхээ гавьяа шагналыг хүртлээ. Маш их баяртай байна.

Ё.Амгалан: Улс орон бүрт тусгаар тогтнол нь бахархал. Тиймээс тусгаар тогтнолын өдрөөр Соёлын гавьяат зүтгэлтэн цол авсандаа баяртай байна. Монголын ард түмэн үеийн үед тусгаар тогтнолынхоо эрхийг хадгалж яваарай гэж хүсэн ерөөе.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж