Ерөнхийлөгч батаарын талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч батаарын талаар мэдээлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тираннозавр батаар аварга үлэг гүрвэлийн гарал үүсэлтэй холбоотой хэргийн шүүх хуралтай холбоотойгоор өнөөдөр 14.00 минутад хэвлэлийн хурал зарлажээ.  Монголын говиос олдсон аварга үлэг гүрвэлийн эртний ховор олдворыг хулгайгаар хил нэвтрүүлсэн Эрик Прокопи гэгчийн шүүх хурал өчигдөр АНУ-ын Нью Йорк хотын Манхеттэн дүүргийн холбооны шүүхэд болж, тэрбээр Тираннозавр болон өөр зургаан үлэг гүрвэлийн араг яс, олдворыг хулгайгаар хил нэвтрүүлж, худалдсан хэргээ хүлээн зөвшөөрсөн юм.  Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцсээр Тираннозавр батаарын араг ясыг дуудлагаар худалдаалах гэж буй тухай мэдээ тарсан даруйд Монголын Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Холбооны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж