
Солонгосын “Girl’s Generation” хамтлагийн гишүүн Yuri, Tiffany, Jessica, Soo Young, Hyo Yeon, Sunny нар дэлхийд алдартай гоо сайхны бараа бүтээгдэхүүний компани Dior-той гэрээ байгуулжээ. Тэд дэлхийн сая сая хүүхнүүдийн унших дуртай “Cosmopolitan” сэтгүүлийн өнгөрсөн гуравдугаар сарын cover girl болон Dior брэндийн шинэ загварын цүнхийг сурталчилжээ. Харин тус хамтлагийн бусад гишүүд болох Seohyun, Taeyeon, Yoona нар өмнө нь өөр гоо сайхны компанитай гэрээ хийж, Clean & Clear, A-Solution, Innistree сурталчлахаар болсон байсан учир Dior давхар гэрээ хийхийг хүлээн зөвшөөрөөгүй гэнэ.
“Girl’s Generation” хамтлагийн охид “Cosmopolitan” сэтгүүлийг чимсэн зургийг энд дарж сонирхоно уу.
Г.Даша