Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, яруу найрагч Ванягийн Нэргүй яруу найргийн шинэ номоо өлгийдөн авлаа. Тэрээр энэ удаагийн номоо “Хайрын зүг” хэмээн нэрлэжээ. Түүний эл номын өмнөтгөлд МСЭ-ийн Монголын гэрэл зургийн шилдэг сэтгүүлч шагналт Н.Бөхдамбий “Гэгээн зүгтэй найрагч” хэмээн онцлон хэлжээ. В.Нэргүй нь Завхан аймгийн Алдархаан сумын уугуул бөгөөд “Бэрс” Кино урлагийн дээд сургуулийг 1997 онд дүүргэсэн байна. Яруу найрагч маань 2007 онд “Гэрэлт эх” нэртэйгээр анхны номоо гаргаж байсан бол 2010 онд “Хотууд” хэмээх таван цуврал хүүхдийн номоо бас хэвлүүлж байжээ. 108 шад шүлгээс бүрдэх эл шинэхэн номыг шимтэн уншиж, зохиолчтой хамтдаа “Хайрын зүг” алхаарай.
Т.ДАРХАН