Засгийн газар хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн бямба гаригт болдог уламжлалтай. Тэгвэл энэ долоо хоногийн хуралдааныг наашлуулан өнөөдөр хуралдахаар болжээ. Хуралдаан өнөөдөр 14.00 цагаас эхлэх бөгөөд дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд, Цахим хуудас дахь сэтгэгдлийн зохистой хэрэглээ бий болгох тухай, Зөвлөлийн төсөв батлах тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны хайгуулын Сүхбаатар-XXVI талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах тухай, Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай зэрэг асуудал багтсан байна.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67-р чуулганы хуралдаанд Засгийн газрын төлөөлөгчид оролцсон дүнгийн тухай, Ургац хураалтын дүнгийн тухай, Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр 2012 онд хийсэн ажлын тухай асуудлыг танилцуулах юм байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж