Японы цунамид 12,4 мянган хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Японы цунамид 12,4 мянган хүн амь үрэгджээ

Японы Үндэсний цагдаагийн албаын мэдээгээр цунамигийн гамшигт хохирогчдын тоо 12468 хүн болсон гэж лхагва гаригт мэдээлжээ.

Мияги мужид 7 607, Иватэд 3 643, Фукушимад 1158 хүн тус тус үрэгджээ. Атомын цахилгаан станцын хориотой бүсэд амь үрэгдэгсэд хүмүүсийн цогцос цацраг туяад хордсон учраас газар дээр нь ариутгал хийж, цогцсыг зөөх болоод байгаа юм.
15091 хүн сураггүй болсонд тооцогдож байна. Гамшгийн улмаас 25 сая тонн хог новш үүссэн гэж Нурангийг зайлуулах тусгай алба мэдээлсэн байв. Энэ тоо зөвхөн гурван мужид хамаа­тай бөгөөд эвдэрсэн машин, эрэгт хаягдсан хөлөг онгоцны тоог энд багтаасангүй. Засгийн газар цэвэр­лэгээний ажлын бүх зардлыг гаргахаар төлөвлөжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж