
Иймд Хятадын шинэ удирдагчид төрийн албан хаагчдыг сөргөөр ард түмэнд ойлгуулж байгаа нь цаашид улс төрийн тогтвортой байдалд муугаар нөлөөлж болзошгүй хэмээн үзэж, ийнхүү цахим ертөнцийн мэдээлэлд хяналт тогтоох нь зүйтэй хэмээн үзэж байгаа бололтой. Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хятадад зарим цахим хуудаснаас төрийн албан хаагчидтай холбоотой мэдээллүүдэд иргэдийн янз бүрээр илэрхийлсэн комментыг авах, эсвэл цахим хуудсанд төрийн албан хаагчидтай холбоотой зарим нэг мэдээллийг гаргахад хязгаар тогтоосон талаар мэдээлжээ. Интернэт ертөнцөд хяналт тогтоох асуудлаар Хятадын удирдагчид өнөөдөр буюу баасан гаригт болох ээлжит хурлаар авч хэлэлцэх гэнэ.
Э.АНХТУЯА