”Албан тушаалаас нь түдгэлзүүлээд нэмэргүй” | News.MN

”Албан тушаалаас нь түдгэлзүүлээд нэмэргүй”

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

”Албан тушаалаас нь түдгэлзүүлээд нэмэргүй”

АТГ-ын дарга Ч.Сангарагчаад Чингэлтэй дүүргийн шүүхээс 2.4 жилийн ял оноож, Ганц худагт хорьсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг олон нийт хоёр талтайгаар хүлээж авсан юм. Нэг хэсэг нь “Шүүх засаглалд итгэх итгэл сэргэж байна” хэмээсэн бол нөгөө хэсэг нь гайхах, эргэлзэх зэрэгцэн байна.  Учир нь Ч.Сангарагчаагийн АТГ-ын даргын албыг хаших бүрэн эрхийг УИХ-аас түдгэлзүүлээгүй атал шүүхээс түүнд ял оноосон нь хүмүүсийг эргэлзэхэд хүргэсэн. Харин Ч.Сангарагчаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй уржигдар давж заалдах шатны шүүхэд хандсан юм. 

Тиймээс УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо болон  Хууль зүйн байнгын хорооны гишүүд Ч.Сангарагчаагийн эрхийг түдгэлзүүлэх эсэхэд ямар  байр суурьтай байгааг сонирхлоо.

Тусгай хяналтын дэд хорооны гишүүн З.Энхболд: Ч.САНГАРАГЧАА ӨӨРӨӨ ХҮСЭЛТ ТАВЬСАН

-АТГ-ын даргын эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ хэзээ хэлэлцэх вэ?

-Ч.Сангарагчаа “Би өөрөө  шалгуулна, болно” гэсэн.  Тиймээс байнгын хороо “Энэ хүний эрхийг нь түдгэлзүүлэлгүй, шалгаж тогтоо” гэсэн үүргийг шүүхэд өгсөн. Тэгэхээр түүний эрхийг түдгэлзүүлнэ гэдэг ач холбогдолгүй асуудал шүү дээ.

-Ч.Сангарагчааг ял авсны дараа “АТГ-ын даргын эрхээс нь түдгэлзүүлээгүй байхад ийм үйлдэл хийх нь буруу” гэсэн байр суурийг хэд хэдэн гишүүн илэрхийлсэн шүү дээ? 

-Хуулиа мэддэггүй гишүүд л тэгж хэлсэн байх гэмээр байна.

Хууль зүйн байнгын хорооны гишүүн Б.Бат-Эрдэнэ: УИХ ЖУРМЫН ДАГУУ Л ХЭЛЭЛЦЭНЭ

-Ч.Сангарагчаагийн эрхийг түдгэл­зүү­лээгүй байхад Ганц худагт хорьсон. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй.

-Түүний эрхийг түдгэлзүүлэх нь зөв үү. Та Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа түдгэлзүүлэлгүй үлдээж байсан шүү дээ?

-Мэдэхгүй. УИХ журмынхаа дагуу л энэ асуудлыг хэлэлцэнэ.
Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос энэ талаар асуухад ямар нэгэн хариулт өгөөгүй юм. Тэрбээр “Энэ бүхний хариултыг прокурорын байгууллага өгөх нь зүйтэй” гэж байр сууриа илэрхийллээ.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ha ha ha 2011-04-07 203.160.55.45

baterdene huurhii yugaach medehgui unenee l heljee

Avatar

ariunaa 2011-04-07 203.201.181.42

mongold shudarga zuil baina uubatzandanmagnai nar od boljsangaragchaasunduisyren nar shorond orood baihdaa ch yahav deeer ni batzandan MAn-tai ch sylbeetei shyy deeah bilyy dyy ni ch bilyy garaa HHZH-nii darga bolguulsantegeed ANMAN 2-iin hoorond hov zuujhutgaj ashig oldog jijig garmagnaigaa tenegtyyleed l baij baidag nuhur doo

Avatar

Зочин 2011-04-07 202.61.97.81

нэг тэрбум хохирол яасан бэ Эрvvгийн хуулийн 26 дугаарт заасан vндэслэлээр Оюуны ундраагын СОтгонбаярт дєрєв жилийн хорих ялыг оноосон юм СОтгонбаяр ОБЕГ-ын сайд байхдаа улсад єндєр vнээр шахсан завшсан гэх хэргээр улсад нийтдээ нэг тэрбум хvртэлх тєгрєгийн хохирол учруулсан аж Тухайлбал Оюуны ундраа ХХК-д ашиглаж байсан Мерседес Бенц-220 маркийн хуучин машинаа ОБЕГ-т 497 сая тєгрєгєєр худалдсан УИХ-ын гишvvн асан ЦБатаагийн эхнэр БСэлэнгийн Химийн шингэн ХХК-нд улсын нєєцєєс 2001 тонн шатахуун хямд vнээр єгсєн хэргээр буруутгагдаж байсан Оюуны ундраагын СОтгонбаярт холбогдох АВИЛГА АВСАН хэргийг өнгөрсөн сарын 15-нд Нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгожээ СОтгонбаярын өмгөөлөгчөөр Солийн Данзангийн зээнцэр РБатрагчаа хаацайла

Avatar

Зочин 2011-04-07 202.61.97.81

Онцгой байдлыг самууруулсан СОтгонбаярын луйвар 2008 оны 2-р сарын 15 Онцгой байдлыг самууруулсан СОтгонбаярын луйвар Ичсэн хүн хүн алдагийн үлгэрээр сайд асан СОтгонбаяр өнөөдөр Монгол Улсын Онцгой байдлын салбарыг хүний амьтай нь хөрөнгө мөнгөтэй нь самарч хаячихаад байдал бишдэж Авлигатай тэмцэх газрын хаалгыг татаад ирэхийн цагт булхайгаа ПДаш руу чихэж сууна Хадгаламжийн банкны СЧимэдцэрэн нарын 14 тэрбумын хэргээс ч илүү хэмжээний хохирол улсад учруулжээ өнөө гайхал ПДаш чинь гэж хэвлэлээр нэг хашгирсан Онцгой байдлын сайд асан УИХ-ын гишүүн СОтгонбаяр төсвийн мөнгийг хэрхэн гэр бүлийнхээ авдарт оруулсныг баримттай дэлгэж уншигчиддаа цувралаар хүргэх гэж байна Улсын хөрөнгийг ийнхүү хэдэн зуун саяар нь биш түүнээс дээш тоологдох тоогоор хувьдаа завшиж суугаа эрхэм гишүүн төрийн түшээ СОтгонбаярын сэтгэл ханаж цадахаа больжээ Шунал чинь дээд цэгтээ хүрээд төрүүлсэн эцэг эхээ худалдахаас ч сийхгүйд хүрсэн биш үү

Avatar

Юу ч мэдэхүй хүн 2011-04-07 202.131.239.18

Бат-Эрдэнэ бид хоёр юу мэдэх вэ дээ үхсэн Худлаа муу санаалахаас цаашгүй амьтан Яаж бүхэл бүтэн улсын дээд танхимын хамгийн том хороо болох хууль зүйн байнгын хорооны дарга байсан юм очиж очиж энэ хүнийг тавьж байдаг таарсан ч Нам бол доо

Avatar

Зочин 2011-04-07 182.160.40.250

baterden abarga huuliin garglagaaa bish mekhnii gargalgaaa sain hiine bizdeeee tiim yy aan

Avatar

Зочин 2011-04-07 182.160.9.61

Ц Нямдорж ч хашир чоно доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж