Тиймээс УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо болон Хууль зүйн байнгын хорооны гишүүд Ч.Сангарагчаагийн эрхийг түдгэлзүүлэх эсэхэд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

-АТГ-ын даргын эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ хэзээ хэлэлцэх вэ?
-Ч.Сангарагчаа “Би өөрөө шалгуулна, болно” гэсэн. Тиймээс байнгын хороо “Энэ хүний эрхийг нь түдгэлзүүлэлгүй, шалгаж тогтоо” гэсэн үүргийг шүүхэд өгсөн. Тэгэхээр түүний эрхийг түдгэлзүүлнэ гэдэг ач холбогдолгүй асуудал шүү дээ.
-Ч.Сангарагчааг ял авсны дараа “АТГ-ын даргын эрхээс нь түдгэлзүүлээгүй байхад ийм үйлдэл хийх нь буруу” гэсэн байр суурийг хэд хэдэн гишүүн илэрхийлсэн шүү дээ?
-Хуулиа мэддэггүй гишүүд л тэгж хэлсэн байх гэмээр байна.

-Ч.Сангарагчаагийн эрхийг түдгэлзүүлээгүй байхад Ганц худагт хорьсон. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй.
-Түүний эрхийг түдгэлзүүлэх нь зөв үү. Та Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа түдгэлзүүлэлгүй үлдээж байсан шүү дээ?
-Мэдэхгүй. УИХ журмынхаа дагуу л энэ асуудлыг хэлэлцэнэ.
Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос энэ талаар асуухад ямар нэгэн хариулт өгөөгүй юм. Тэрбээр “Энэ бүхний хариултыг прокурорын байгууллага өгөх нь зүйтэй” гэж байр сууриа илэрхийллээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин