Ливийн цэргийн хүчний гуравны нэгийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Ливийн цэргийн хүчний гуравны нэгийг устгажээ

НАТО-гийн албан ёсны бригадын генерал Марк ван Ум Брюссельд мэдэгдэл хийн Ливийн цэргийн хүчний гуравны нэгийг агаарын цохилтоор устгасан гэжээ. Гэхдээ тэр нь Муаммар Каддафийн мэдэлд байгаа  цэрэг техникийн талаар яригдаж байна гэдгийг генерал онцолжээ.

НАТО-гийн нисэх хүчин гуравдугаар сарын дунд үеэс Ливийн цэргийг бөмбөгдөж эхэлсэн юм. Хамгийн сүүлд НАТО-гийн онгоцнууд Бреге хотын хавьд Засгийн газрын армийн пулеметтай хоёр жиипийг устгасан байна. Бөмбөгдөлтийн дараа Каддафийн цэргийнхэн танк, хуягтаас  хөнгөн тэрэгт шилжин сууцгаажээ. Хуягт техник нь агаарын довтолгооны гол бай болсон байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж