Авто замын боомтууд 29-нд ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Авто замын боомтууд 29-нд ажиллахгүй

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дөрөвдүгээр зүйл болон Монгол улсын холбогдох хууль тогтоомжид зарим нэг өөрчлөлт орсон талаар “Өдрийн шуудан” сонин мэдээлсэн байна. Уг өөрчлөлтөөр Монгол, Хятадын хилийн боомтууд цаашид жил бүрийн 12 сарын 29 буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, мөн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд ажиллахгүй байхаар болсон байна. Харин 11 сарын 26 буюу Улс тунхагласны баярын өдөр авто замын боомтууд хэвийн ажиллах аж. Өөрчлөлтийн дагуу энэ сарын 29-ний өдөр Монгол, Хятадын хилийн дагуух авто замын боомтууд амрах бөгөөд Замын-Үүдийн төмөр замын боомт баярын өдрүүдэд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж