
Төв аймгийн Хөшигийн хөндийд Олон улсын шинэ нисэх буудлыг 43 сарын дотор ерөнхий гүйцэтгэгчид барьж дуусгах бөгөөд бүтээн байгуулалтын ажил 2013 оны дөрөвдүгээр сард эхлэх юм. Төслийг санхүүжүүлж байгаа Японы тал манай улсад 300 гаруй сая ам.долларын зээл олгосон. 300 сая ам.доллараар нисэх буудал барина гэдэг энэ тоог 2006 онд гаргасан болохоор одоо хүлээж авч байгаа үнийн санал үүнээс өссөн байх магадлалтай юм.
Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах шинэ нисэх буудал жилд 2020 он гэхэд 3 сая хүнд үйлчлэх хүчин чадалтай, хоёр талаас нь онгоц бууж болдог зурвастай, зургаан хүзүүвчтэй цогцолбор болж сүндэрлэх төлөвлөгөөтэй байгаа билээ.
Б.ХАЛИУН