Америкт 200 гаруй нислэг цуцлагджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Америкт 200 гаруй нислэг цуцлагджээ

АНУ-д Зул сарын баяр тэмдэглэн, нислэгийн компаниуд ачаалалтай байгаа энэ өдрүүдэд цаг агаарын таагүй байдлаас болж өчигдрийн байдлаар 1500 зорчигчийн нислэг цуцлагдаад байна. АНУ-ын нислэгийн удирдлагын төвийн цахим хуудсанд мэдээлснээр үүнээс өмнө мөн 200 нислэгийг цуцалсан аж. 

Албаны хүмүүсийн мэдээлснээр өчигдрийн байдлаар нийт нутгаар их хэмжээний цас орж, салхины хурд хэвийн хэмжээнээс илүү байснаас ийнхүү нислэгүүдийг цуцлахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Ялангуяа нутгийн зүүн хойд хэсэг Атлантагийн  орчмоор илүү хүчтэй цасан шуурга дэгдсэн байна. Холбооны агаарын тээврийн удирдлагын төвөөс хамгийн сүүлд мэдээлснээр цаг агаарын байдлаас болж Филадельфигийн Олон улсын нисэх буудал дөрвөн өдрийн турш нислэгээ хойшлуулахаар болсон бол  Нью-Йоркийн “Newark” Олон улсын нисэх буудал мөн гурван өдөр нислэгээ хойшлуулахаар болжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж