Eagle-ийн сэтгүүлчид “Алтан шонхор” хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Eagle-ийн сэтгүүлчид “Алтан шонхор” хүртлээ

Телевизийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг “Алтан шонхор” наадам өчигдөр боллоо. Тус наадам 18 номинацид шилдгээ шалгаруулсан бөгөөд Eagle news телевиз гурван номинацид тэргүүлж, “Алтан шонхор” хүртжээ.

Тус телевизийн хөтлөгч, редактор Н.Баасандамба 2012 оны телевизийн Шилдэг хөтлөгчөөр шалгарч, “Алтан шонхор”-ын эзэн болсон бол шилдэг нийгэм, эдийн засгийн нэвтрүүлгээр Eagle news телевизийн “Эдийн засгийн анализ” нэвтрүүлэг шалгарч, “Цаг агаарын хөтөлбөр”-ийн графикч Д.Чинцогт шилдгийн шилдэг график дизайн номинацид тэргүүлжээ.

Мөн “Монгол масс медиа” компанийн “Боловсрол суваг” телевизийн “Бонго” нэвтрүүлгийн уран бүтээлчид уг наадмаас телевизийн шилдэг хүүхдийн нэвтрүүлэг шагнал хүртсэн байна. Хүүхэд, багачуудын хайртай "Бонго" ийн хоёр дахиа "Алтан шонхор"-ын эзэн болжээ. Түүнчлэн “Боловсрол суваг” телевизийн энэ онд хэрэгжүүлсэн амжилттай төслүүдийн нэг болох "Камертон-2" төсөл энэ удаа Шилдэг дууны найруулга номинацид тэргүүлж, бас нэгэн "Алтан шонхор" хүртсэн байна.

“Алтан шонхор” наадмын шилдгүүд:

  • Телевизийн шилдэг мэдээллийн хөтөлбөр: ТV-8 телевизийн  “Толь мэдээллийн хөтөлбөр”
  • Телевизийн шилдэг төсөл: MN25-р телевизийн “Making the band” нэвтрүүлэг
  • Телевизийн шилдэг цэнгээнт нэвтрүүлэг: UBS телевизийн “Universe best songs”
  • Телевизийн шилдэг тайз засал: “Шинэ дэлхий” телевиз
  • Телевизийн шилдэг график дизайн: Ийгл телевиз “Цаг агаарын хөтөлбөр”
  • Телевизийн шилдэг хөтлөгч: Ийгл телевизийн хөтлөгч Н.Баасандамба
  • Телевизийн шилдэг хүүхдийн нэвтрүүлэг: Боловсрол суваг телевиз “Бонго”
  • Телевизийн шилдэг сэтгүүлч: MN25-р телевиз н.Мөнхтуул
  • Телевизийн шилдэг хөгжмийн нэвтрүүлэг: UBS телевизийн “Ubs music” хөтөлбөр
  • Телевизийн шилдэг инженер: “Эх орон” телевиз
  • Телевизийн шилдэг зураглаач: ТV5 телевизийн зураглаач Т.Эрдэнэбат
  • Телевизийн шилдэг найруулагч: SBN телевизийн найруулагч О.Урантуяа
  • Телевизийн шилдэг дууны найруулга: Боловсрол суваг телевиз “Камертон-2” төсөл
  • Телевизийн шилдэг спортын нэвтрүүлэг: TV5 телевиз
  • Телевизийн шилдэг дуу оруулагч: ТМ телевизийн дуу оруулагч н.Энхгэрэл
  • Шилдэг орон нутгийн телевиз: “Номин” телевиз
  • Телевизийн шилдэг нийгэм, эдийн засгийн нэвтрүүлэг: Ийгл телевиз “Анализ”
  • Телевизийн шилдэг нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлэг: NTV телевиз “Эртний хүний мөрөөр” нэвтрүүлэг


Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж