Тува эмэгтэй хил зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Тува эмэгтэй хил зөрчжээ

ОХУ-ын Тува улсын Мөнгөн тайга хошууны Мугур-Аксы тосгоны иргэн Хертек Сайсуу Викторовна хилийн шугам зөрчсөн талаар “Өглөөний сонин” өнөөдрийн дугаартаа мэдээлжээ. Тэрээр хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр хил зөрчсөн бөгөөд Увс аймгийн Сагил сумын харьяат Л.Сүхбаатар, Н.Цэвэгмэд нарын өвөлжөөний ойролцоо байхад нь саатуулсан байна. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсний улмаас улсын хил зөрчсөн гэж мэдүүлжээ.

Б.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж