УИХ-ын дэд даргыг томилох хэлэлцүүлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд даргыг томилох хэлэлцүүлэг эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна. УИХ дахь МАН-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт бүлэгтэй болсон тул энэ хүрээндээ УИХ-ын дэд даргад М.Энхболдыг томилуулахаар нэр дэвшүүлээд байгааг уг хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан түүнийг УИХ-ын дэд дарга болсон нөхцөлд Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто машины түгжрэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч ажиллах талаар хариулт өгөхийг хүссэн юм.

УИХ-ын гишүүн М.Энхболд “УИХ-аас шийдвэр гарч, УИХ-ын дэд даргаар томилбол хүн амын дийлэнх олонхи нь оршин сууж байгаа Улаанбаатар хотод урьд урьдаас илүү анхаарал тавьж ажиллана. Өмнө нь утаа, хүний бөөгнөрлийг бууруулах чиглэлээр сэдэж санаж хийж байсан ажлууд бий. Улаанбаатар хотыг төсөв эдийн засгийн хувьд дэмжих ёстой гэж үздэг. Улаанбаатар хотын хувьд 2006, 2007 онд улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэлгүй зөвхөн өөртөө хөрөнгөө төвлөрүүлээд авто зам барих, утааг бууруулах чиглэлээр зориулаад ажиллаж байсан түүх бий. Тийм учраас 2013 оны төсөвт суулгасан мөнгийг маш үр дүнтэй зарцуулах нь чухал. Ээлж дараатай ажлыг зохион байгуулах ёстой. Хүн амын 47 хувь нь нийслэлд оршин сууж байна, тиймээс анхаарлын төвд орших ёстой” гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж