![](https://news.mn/wp-content/archive2/world/photo/2012/12/fcf7ee9ce07afdfc/7982f7fa14a20238big.jpeg)
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 1.745 метрийн өндөр уг галт уул сүүлийн жилүүдэд идэвхижсэний улмаас хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард мөн дэлбэрчээ. Албаныхны мэдэгдсэнээр “San Cristobal” галт уул мягмар гаригийн оройноос эхлэн идэвхижиж эхэлсэн бөгөөд дээрх галт уулаас гурван километрийн зайтай орших 300 айл өрхийг одоогийн байдлаар нүүлгэн шилжүүлээд байгаа юм байна. Түүнчлэн тус улсад дараалан болсон газар хөдлөлтийн дараа 2008 оноос эхлэн уг галт уул хэд хэдэн удаа дэлбэрч байгаа нь энэ аж.
Э.АНХТУЯА