Харри Стайлс эрүүгээ гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Харри Стайлс эрүүгээ гэмтээжээ

“One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлс кантри од Тейлор Свифттэй үерхэх болсноор хэвлэлийнхний хараанд илүү өртөх болсон. Хайрандаа шатаж яваа залуу хосууд сүүлийн үед байнга хамт явах болсон бөгөөд тэд өнгөрсөн амралтын өдрүүдээр Английн нэгэн цанын баазад зугаалсан байна. Гэвч хосууд цанаар гулгаж байх үеэр Харри Стайлс эрүүндээ бага зэргийн гэмтэл авсан аж. Маргааш нь тэрбээр Зул сарын баярыг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэхээр Лондонгийн нисэх онгоцны буудалд газардсан байна. Тухайн үед Харри Стайлс эрүүгээ гэмтээснээ нууж, том хар ороолтондоо эрүүгээрээ шурган явсан бол өчигдөр тэрээр эрүүндээ цагаан өнгийн шархны наалт наасан зургаа “Twitter”-тээ тавьжээ. Харин түүний найз бүсгүй Тейлор Свифт шинэ цомгоо сурталчлах зэрэг янз бүрийн арга хэмжээнд оролцохоор Австралийг зорьсон байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж