
Клагман 1980 онд улаан хоолойн хавдар тусч уран бүтээлээсээ хөндийрсөн ч 1990 оноос эргэн уран бүтээлдээ орсон байна. Тэрээр хамгийн сүүлд “Third Watch”, “Crossing Jordan” нэртэй олон ангит кинонуудад тогложээ. Клагманы анхны эхнэр, инээдмийн жүжигчин Брейт Самерс бөгөөд хосууд 1953 хуримаа хийн Адам, Дэвид хэмээх хоёр хүүтэй болсон аж. Эхнэр Брейт Самерс нь 2007 онд таалал төгссөний дараа Клагман 2008 онд одоогийн эхнэр Пегги Кросбитой хуримлажээ.
Э.АНХТУЯА