![](https://news.mn/wp-content/archive2/world/photo/2012/12/9d6667849a6bf3d1/aa1533df4d00f72fbig.jpeg)
Нигерийн албаныхан дараалсан халдлагад лалын зэвсэгт “Боко Харам” бүлэглэлийг буруутгаж байгаа аж. Тус улсад сүүлийн үед Христийн шашинтнуудын эсрэг лалын “Боко Харам” бүлэглэлийн халдлага, дайралт ширүүсээд байгаа бөгөөд тус бүлэглэл Нигерийг Христийн шашинтнуудаас цэвэрлэж, лалын шашны дүрэм журмыг тогтоохыг хичээдэг юм. Нигерт өнгөрсөн жилийн Зул сарын баяраар “Боко Харам” бүлэглэлийн дайчдын халдлагын улмаас 30 гаруй хүн амь үрэгджээ. “Боко Харам” бүлэглэл өнгөрөгч 2010 оноос хойш Нигерийн хойд, төв хэсгийн мужуудын нийт 18 Христийн сүмд бөмбөг тэслэх, гал нээх байдлаар халдлага үйлдсэн байна.
Б.АНХТУЯА