
Дээрх хууль хэрэв батлагдвал интернэт худалдааны сайт, видео, хөгжмийн сайт, вебмэйлийн сайтыг ашигладаг хэрэглэгчдийн мэдээллийг төрөөс хянах юм. Хянах мэдээллийн хязгаар нь хэрэглэгчийн бүтэн нэр, шуудангийн хаяг, утасны дугаар болон нууц үг зэргээс хэтрэхгүй байх бөгөөд шаардлагатай үед цагдаа, авлигын эсрэг байгууллага, татвар, нийгмийн хамгааллын газраас хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэх боломжтой юм. Харин веб үйлчилгээний компаниуд Европын олон орны, олон үндэстэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг тул ямар нэг хаалт, хяналт байх нь зохимжгүй. Түүнчлэн хэрэглэгчдийн нууц үгийг авна гэдэг байж болшгүй хэрэг гэж үзсэний үндсэн дээр дээрх заргыг үүсгэжээ. Тэдний гаргасан зарга энэ долоо хоногт шийдэгдэх юм байна.