“Эрдэнэс Оюутолгой”-н захирлыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Оюутолгой”-н захирлыг томиллоо

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчигийг томилсон байна. Түүний нэрийг Засгийн газраас санал болгож, улмаар Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь өчигдөр хуралдаж, дээрх шийдэрийг гаргажээ. Тус компанид Оюутолгой төслийн төрийн мэдлийн 34 хувийн хувьцаа бүртгэлтэй. Эл хувь хэмжээг нэмэгдүүлэх саналыг өнгөрсөн намар УИХ-ын нэр бүхий гишүүд тавьсан, ингэхдээ УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд шинэчлэлийн Засгийн газар ажиллаж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ёстой гэж үзэж буй. Мөн “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар томилогдоод байгаа Ц.Сэдванчигийн хувьд өмнөх парламентад УИХ-ын гишүүн байхдаа Оюутолгойн Монголын талын хувь эзэмшлийг нэмэгдүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж байсан билээ.

"Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаас гадна шийдвэрлэх шаардлагатай чухал асуудлууд цөөнгүй бий тул энэ баасан гаригт ТУЗ-ийг дахин хуралдуулахаар болжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж