Д/д | Заавал даатгуулагч | Шимтгэлийн хэмжээ /төгрөг/ | ЭМД–ын | |
Сарын | Жилийн | |||
1. | 16 /ЕБС–д суралцаж байгаа бол18/ хүртэлх насны хүүхэд | 500 | 6000 | Улсын төсвөөс |
2. | Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн | 500 | 6000 | Улсын төсвөөс |
3. | Хүүхдээ 2 /ихэр бол 3/ нас хуртэл нь өсгөн бойжуулж байгаа эх, эцэг | 500 | 6000 | Улсын төсвөөс |
4. | Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч | 500 | 6000 | Улсын төсвөөс |
5. | Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан иргэн | 500 | 6000 | Улсын төсвөөс |
6. | Их, дээд сургууль, коллеж болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн едрийн ангийн суралцагч | 500 | 6000 | Даатгуулагч өврөө |
7. | Малчин | 500 | 6000 | Даатгуулагч өврөө |
8. | Ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн | 500 | 6000 | Даатгуулагч өврөө |
9. | Хувиараа хөдөлмөр эрхэлж бүй иргэн | Сарын орлогын мөнгөн дунгийн 1 хувь | Даатгуулагч өврөө | |
10. | Аж ахүйн нэгж, байгууллагад ажиллаж бүй | Хөдөлмөрийн хелс, түүнтэй адилтгах орлогын 4 хувиар бодож шимтгэл төлнө. Ууний 50 хувийг иргэн өөрөө, үлдсэн 50 хувийг ажил олгогч төлнө. | ||
11. | Гадаадын иргэн, харъяалалгүй хүн | 4000 | 48000 | Даатгуулагч өврөө |
Ажил эрхэлдэг хүмүүсийн тухайд, сар бүр цалингийн орлогын 4 хувийг Эрүүл мэндийн даатгалын санд өгдөг. Үүний хоёр хувийг ажилладаг байгууллагаас, үлдсэн хоёр хувийг ажил эрхлэгч өөрөө төлж байна. Цалингийн дөрвөн хувьтай тэнцэх мөнгөөр даатгуулагч нь жилдээ 1.328.000 төгрөг хүртэлх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Ингэхээр заавал өвдөж, шаналсан үедээ бус, цаг заваа гаргаад урьдчилан сэргийлэх зорилгоор оношилгоо, шинжилгээ хийлгэж, рашаан сувилалд амарсан ч болно шүү дээ. Харин ажилгүй иргэн эрүүл мэндийн даатгалд сар бүр 500 төгрөг, жилдээ нийт 6000 төгрөг төлбөл дээрхийн адилаар хөнгөлөлт эдлэх боломжтой.
Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж, үйлчилгээний хөнгөлөлтийг танилцуулъя.
№ | Тусламж, үйлчилгээний төрөл | Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага /төгрөг | Хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллага /төгрөг/ |
1 | Хэвтүүлэн эмчлэх | 116.400-643.272 | 53.350-294.833 |
2 | Өдрөөр эмчлүүлэх | 65.475-158.895 | – |
3 | Амбулаторийн үйлчилгээ | 10.500-11.340 | – |
4 | Оношлогоо шинжилгээ | 36.000 | – |
5 | Уламжлалт эмчилгээ | 95.000 | 95.000 |
6 | Нөхөн сэргээх эмчилгээ /рашаан сувилал/ | 74.000-77.390 | 35.890-74.000 |
7 | Хөнгөвчлөх үйлчилгээ | 9000 | – |
Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2012 онд улсын хэмжээнд 142 хувийн хэвшлийн эмнэлэгтэй гэрээ байгуулан ажиллаж байгаагаас нийслэлд 68, орон нутагт 54 хувийн хэвшлийн эмнэлэг байна. Нийт 30 рашаан, сувилалтай гэрээ байгуулснаас нийслэлд 13, орон нутагт 17 байгаа ажээ. Тиймээс эдгээр эмнэлэг, сувиллын газруудаар дээрх үнийн хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх боломжтой юм.
Эмийг хямдруулж авах боломжтойг та мэдэх үү?
Төрөөс 2013 онд иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмийн сангийн бүхий л үйл ажиллагаанд зориулж 11,1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 537 эмийн сантай даатгалын гэрээ байгуулан ажиллаж байгаагаас нийслэлийн хэмжээнд есөн дүүрэгт 66 эмийн сан байгаа юм. 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хөнгөлөлттэй худалдаж авах эмийн нэр төрлийг 51-ээр нэмэгдүүлэн 390 болгож, хөнгөлөлтийн хувь, хэмжээг 50-80 хувь болгон нэмэхээр болсон ажээ.
Эмийн хөнгөлөлт эдлэх боломжийн тухайд, жишээ нь, даатгуулагч Б өрхийн эмнэлгээс бичсэн жороор 6000 төгрөгийн үнэтэй “Энап” /10 мг, шахмал/ эмийг Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээтэй эмийн сангаас 33 хувиар хямдруулсан үнээр авах юм. Ингээд 6000 төгрөгийн эмийг 4000 төгрөгөөр худалдан авна. Энэ хөнгөлөлтийг эдэлж, хямд үнээр эм худалдаж авахын тулд амьдран суудаг өрхийн эмнэлэгтээ хандаж, жор бичиг аваад эмийн сангаар үйлчлүүлэх юм.